Д.Нямбаяр: Автобус баазад туршилт явуулахад ганцхан сарын дотор утааг 68 хувь хүртэл бууруулсан байсан
Бид утаа, утаа гэж их ярьдаг ч автомашинаас гарч байгаа утааг нэг их анзаардаггүй. Автомашины утаа байгаль орчин, хүний эрүүл мэндэд мөн л сөрөг нөлөө үзүүдэг гэдгийг мэдэх ч яаж бууруулахаа тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл энэ талаар иргэдэд мэдээлэл өгөх үүднээс “Нанолик ойл” ХХК-ийн борлуулалтын газрын дарга Д.Нямбаяртай ярилцлаа.
-Галлагаанаас үүдэлтэйгээр гарч байгаа утааг сайжруулсан шахмал түлшээр шийдээд бараг л 50 хувь бууруулж чадлаа гээд байгаа. Тэгвэл автомашины утааг бууруулахад танай бүтээгдэхүүнийг их чухал юм байна гэж харлаа, олзуурхлаа?
-2020 оны нанотехнологи үйлдвэрлэгч “ТОП-10” -ын нэг АНУ-ын “H2OIL” кропорацийн шингэн нанотехнологид суурилсан дэлхийн хэмжээнд хэрэгжиж байгаа энэхүү F2- 21® төслийг 2018 онд манай “Нанолик ойл” компани оруулж ирсэн.
Энэхүү хосолсон шингэн нанотехнологи нь бүх төрлийн шатахуун болон бүх төрлийн моторын тосонд зориулагдсан. Бүх төрлийн шатахуун сайжруулагч F2-21® eeFuel нь / Бензин, Дизель түлш, газ, мазут, биотүлш, / гээд бүгдийг нь сайжруулдаг. Маш бага хэмжээ доз тунгаар ордог НАНО бүтээгдэхүүн учраас өндөр чадамжтай.
-Шатахуунд хийснээр ямар үр дүн үзүүлэх вэ?
-F2-21®eeFuel бүтээгдэхүүн нь шатахуунд орж ажилласанаар шаталтыг 100 хувь болгож өгдөг. Ингэснээр утаа багасана. Дутуу шаталтаас үүсэн тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүр доторх бохирдлыг цэвэрлэж өгдөг. Ингээд цэвэрлэгээ явагдсаны дараа тухайн машины шатахуун зарцуулалт нь багасаж эхэлдэг. Дээрээс нь бидний ярьдгаар порсунк, свейче, апартур гээд түлшний системийг цэвэрлэж дахин бохирдохоос хамгаалаж өгдөг. Мөн банк болон шатахууны трупыг зэврэлтээс бүрэн хамгаалж өгдөг. Харин моторын тосны нэмэлт F2-21®eeLube нь хөдөлгүүрийн дотоод эд ангиудын гадаргуй дээр НАНО хальсан бүрхүүл үүсгэж элэгдэлээс хамгаалж, тосолгооноос үүдэлтэй элдэв дуу чимээг багасгаж, хөдөлгүүрийн тосны тослог чанарыг сайжруулж, дараагийн тос солих хүртэл хугацаанд чанарыг нь алдуулахгүй барьж өгдөг.
-Автомашины насжилт уртасна гэж ойлгож болох уу?
-Тиймээ, тэгж ойлгож болно. Үйлдвэрээс гарсан машин маань 20 жилийн хугацаанд яваад дуусах ёстой гэж үзвэл 10 жил явсан машин Монголд импортоор орж ирэнгүүтээ 5 жилийн дараа эвдрэх жишээтэй. Тэгвэл энэ хоёр бүтээгдэхүүнийг хосоор нь хэрэглэхээр 20 жил явнаа л гэсэн үг. Товчхондоо бол таны машиныг одоо байгаагаас нь нэмж элэгдүүлэхгүй, бас утааг бууруулж, шатахуун зарцуулалтыг нь багасгаж, эвдрэлгүй болгоно гэсэн үг.
-Бүтээгдэхүүнээ Монголдоо туршиж үзсэн үү?
-2012 оноос хойш том том үйлдвэрийн газрууд, автобус баазууд, уул уурхайн компаниуд гээд олон газарт туршиж үзсэн. Ерөнхийдөө 2018 оноос Монголд нэвтэрч эхэлж байгаа юм.
Бид өнгөрсөн жил БОАЖЯ, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо, Зорчигч Тээвэр-3 ОНӨААТҮГ, мөн явуулын болон суурин оношлогооны итгэмжлэгдсэн лаборатори, Газрын тосны хэрэг эрхлэх газрын лаборатори гээд нэлээн том бүрэлдэхүүнтэйгээр туршилт судалгаа явуулж үзсэн. Тэгхэд автобус компани дээр ганцхан сарын дотор яндангаас гарч байгаа утаа тортгийн хэмжээг 68 хувь хүртэл бууруулсан байсан.
Туршилтыг Автобус баазын өөрийнх нь “Жайка”- гийн төслөөр орж ирсэн “HORIBA MEXA-600S” загварын утааны багажаар хэмжиж, үүнийгээ баталгаажуулахын тулд АТҮТ-ийн явуулын итгэмжлэгдсэн оношлогоо, СХД-ийн итгэмжлэгдсэн оношлогоон дээр хамтад нь туршиж үзсэн.
Тухайн техникт хийсэн туршилтын үр дүнг энгийн шатахуунтай үеийн хэмжилтийг авч нэмэлттэй үеийн хэмжилттэй харьцуулан гаргаж авсан.
Одоо түлшиндээ нэмэлт хийхээр түлшний чанар нь өөрчлөгдөж байна уу гэдгийг ГТХЭГ-ын итгэмжлэгдсэн лабораториор судалгаа шинжилгээг нь хийлгэж байгаа юм. Ингээд хамтарсан туршилт хийхэд ганцхан сарын хугацааанд утаа 68 хувь хүртэл буурсан. Иймд энэхүү нэмэлт бүтээгдэхүүнийг массаар нь буюу байгууллага, хувь хэрэглэгч гээд бүгд тогтмол хэрэглэх юм бол утааг бууруулах магадлал тун өндөр байна.
-Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд утаанаас ангижирсан улс бий болов уу?
-Дэлхийд 98 хувь бууруулна гэсэн уриатйагаар хэрэгжүүлж байгаа. Тэгвэл ганцхан сарын дотор 68 хувь хүртэл буурсан юм чинь тогтмол хэрэглэвэл 70, 80, 90 хувьд хүртэл буурах магадлалтай. Манай улсад туршилт судалгаа дөнгөж эхэлж байна. Харин дэлхийн 48 орон массаараа хэрэглэж байна. Бидний хөрш Орос, Хятад улс бүр газ-н дээр хүртэл нэмж зах зээлдээ нэвтрүүлж байна.
-Бүтээгдэхүүнийг хаанаас авч болох бол ?
-Урд, хойд хөршид хувь хэрэглэгчид ШТС дээр очоод авахад л уг бүтээгдэхүүнийг хийчихсэн бензин, дизель түлш, газ (LPG) -гээр үйлчилж байна. Хоёр хөрш маань утаагаа ингэж бууруулсан. Харин манай орны хувьд нэмэлтийн стандарт гээд ШТС-уудаар шууд борлуулах боломжгүй байгаа тул бид Авто сервисийн газрууд болон Петровисын орон нутгийн салбаруудаар мөн Петро Мартын бүх салбарууд, AKUMA-гийн салбарууд зэрэг газруудаар борлуулж байна.
-Бүтээгдэхүүнээ оруулж ирэхэд хүндрэл гарч байна уу?
-Хүндрэл нэлээн байна. Байгаль орчинд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй ЭКО бүтээгдэхүүн оруулж ирж байхад ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР авч байна. Тэгвэл Монголд шаардалагтай юу гэвэл шаардлагатай, хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нафта, керосин зэргээс татвар авдаггүй шүү дээ. Ийм ялгажмууд байгаад байна. Тэгэхлээр стандартад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нэмэлт гэхээр л бүгдийг нь аваачаад муутгачихдаг юм биш. Энэ дотор чинь ийм сайн бүтээгдэхүүн байна шүү дээ.
Бүгдийг болохгүй бүтэхгүйтэйгээ холиод шороотой хутгаад байж болохгүй л дээ. Үүнийг төр засаг маань харж бодлогодоо тусгах юм бол болохгүй зүйл байхгүй л дээ.
-Төр засгийн зүгээс автомашинаас гарч байгаа утаанд илүү анхаарч, дорвитой арга хэмжээ авч, хурдлуулаач ээ гэж байна гэж ойлголоо?
-Бусад улс орнууд авч хэрэглээд ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулаад утааг бууруулаад болоод байхад манайд яагаад болохгүй гэж. Зөвхөн гааль дээр гэхэд л татвараар дарамтлаад л… Гэхдээ болж байнаа, ирээдүй харагдаж байгаа. Нэг үе манайхан чинь бензиний октан дээшлүүлэгчээс өөр юм мэддэггүй байлаа шүү дээ. Тэгвэл одоо юм уншдаг болж, судалдаг болж. Арай өөрөөр хардаг болсон байна шүү дээ. Ер нь тэгээд хэн ч гэсэн унаж эдэлж байгаа машиныхаа хугацааг уртасгая, утаа бууруулахад хувь нэмрээ оруулъя гэж бодож байгаа шүү дээ.
-Төр хувийн хэвшлээ дэмжиж ажиллах хэрэгтэй гээд байна уу?
-Манай байгууллага Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтарч ажилладаг. Агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж тухайн байгууллагаас ч үзэж байгаа. Бидэнд хурдтай менежмент хэрэгтэй байна. Товчхондоо бол өнөөдөр төр хувийн хэвшил хоёр хамтарч ажиллахад одоогийн нөхцөл хүнд байна. Хувийн хэвшлүүд төртэйгээ хамтарч ажиллах хүсэл сонирхол маш их байна. Үүнийг л олж хараасай гэж бодож байна.