ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨР НОГООН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

Автомашинаас үүдэлтэй ЧИМЭЭГҮЙ ТАХЛЫН ЭСРЭГ хамтдаа…

Бидний тухай

Манай “Нанолик ойл” ХХК нь 2018 оноос эхлэн АНУ-ын “H2OIL” корпорацийн бүх төрлийн шатахуун болон бүх төрлийн моторын тосны чанар сайжруулагч нэмэлт хосолсон шингэн нанотехнологийг Монгол улсын зах зээлд нэвтрүүлэхээр албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр ажиллаж байна.

АНУ-ын H2OIL корпораци нь Калифорни мужийн Силикон Валлей /Цахиурын хөндий/-д 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, 20 гаруй жилийн турш тасралтгүй туршилт судалгаа хийсний үр дүнд шингэн нанотехнологиор бүтээгдсэн, дэлхийд тэргүүлэгч, өндөр гүйцэтгэлтэй, бүх төрлийн шатахууны чанар сайжруулагч F2-21eeFuel болон моторын тосны чанар сайжруулагч F2-21eeLube нэмэлт хосолсон шингэн нанотехнологийг гарган авсанаар дэлхийн шилдэг 25 компанийн нэг, 2020 онд нанотехнологи үйлдвэрлэгч “ТОП- 10” компанийн нэг болж чадсан юм. Дэлхийд газрын тосны нөөц багасаж байгаа өнөө үед шатахууны хэрэглээг хэмнэх зорилгоор мөн байгаль орчинд ээлтэй ногоон бүтээгдэхүүн хэмээн үзэж дэлхийн 40 гаруй улс орон төрийн бодлогоор дэмжин өргөнөөр хэрэглэж байна.

Монгол улс нь шатахууны хэрэглээгээ 100% гаднаас импортлон хэрэглэж байгаа өнөө үед бид шатахуун болон моторын тосны чанар сайжруулагч нэмэлт хосолсон шингэн нанотехнологийг нэвтэрүүлсэнээр шатахууны импортын хэрэглээг хамгийн багадаа 10% хүртэл бууруулж, авто тээврийн хэрэгсэлээс үүдэлтэй хорт утааг хамгийн багадаа 80% хүртэл бууруулах бүрэн боломжтой хэмээн үзэж байна.

F2-21® eeFuel

Зэврэлтийг арилгаж дахин зэврэхээс 100% хамгаална

Яндангийн хавхлага

Инжектор

Бидний зорилго:

Бид Монгол улсын газрын тосны салбарын бүхий л бүтээгдэхүүнийг сайжруулагч, нанотехнологийн чиглэлээр Монголдоо тэргүүлэгч, шинэ технологи нэвтрүүлэгч, агаарын бохирдолыг бууруулах, ногоон хөгжлийг санаачлагч, нийгмийн хариуцлагаа амжилттай биелүүлэгч, шилдгийн шилдэг компани болохоор зорин ажиллаж байна.